Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМонголын 3x3 эрэгтэй шигшээ баг Австралид хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

Монголын 3×3 эрэгтэй шигшээ баг Австралид хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

Сингапур хотноо үргэлжилж буй 2025 оны 3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Монголын эрэгтэй шигшээ баг шөвгийн наймд хүч үзэв. Тэд өмнөх жилийн аварга Австралийн багтай тоглож, 7-21 харьцаагаар ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

Тоглолтын эхнээс Австралийн залуу бүрэлдэхүүн онооны давууг авч, тоглолтын туршид илт илүүрхсэн юм. Хэдийгээр тэд алдааны асуудалтай байсан ч Монголын шигшээ энэ боломжийг ашиглаж чадсангүй.

Монголын эрэгтэй багийн замнал:

  • Хэсгийн шатанд:
    • Сингапур багийг 22-10
    • Хонконг багийг 22-8 харьцаагаар хожин, хэсгээ тэргүүлсэн.

Харин хасагдах шатанд тэдний тоглолт ийнхүү өндөрлөж байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд Монголын шигшээ хүрэл, Австрали алт хүртэж байсан.

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Филиппинтэй дараагийн тоглолтоо хийх хуваарьтай байна.

Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • А.Ананд
  • Э.Дөлгөөн
  • Ц.Отгонжаргал
  • Г.Дөлгөөн

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд