Дөрөвдүгээр сар бол байгаль сэрж, хүний сэтгэл оюун дахин амь ордог шинэчлэлийн цаг. Энэ сард олон хүн амьдралынхаа хэмнэлийг эргүүлэн олж, өмнөх сарын нар хиртэлтийн нөлөөллөөс ангижрах болно. Дотоод мэдрэмж, урам зориг давамгайлж, зорилгодоо хүрэх эрч хүчийг нэмэгдүүлнэ. Харин нийгмийн түвшинд эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэл анхаарлын төвд орно.
Орд бүрийн 2025 оны дөрөвдүгээр сарын ерөнхий төлөв:
Хонь (3/21–4/19):
Нептун гаригийн нөлөөгөөр дотоод мэдрэмж өндөрсөж, шинэ орон сууц, хөрөнгө худалдах, худалдан авахад таатай байх болно. Сарын сүүлээр сэтгэл догдлуулсан шинэ хайртай учрах магадлал өндөр байна.
Үхэр (4/20–5/20):
Сарын ихэнх хугацаа өнгөрсөн алдаануудаа дүгнэхэд зориулагдана. Гэсэн ч бүтээлч санаа төрж, шинэ зүйл санаачлах урам зориг нэмэгдэнэ. Гэнэтийн гэрлэлт, хамт амьдрах санал ирж магадгүй.
Ихэр (5/21–6/20):
Ажил мэргэжлийн тал дээр эрс шийдэмгий алхам хийвэл амжилтад хүрнэ. Хувийн амьдралд олон үйл явдал өрнөж, сэтгэл хөдөлгөм мөчүүд ар араасаа ирнэ.
Мэлхий (6/21–7/22):
Ажлын талбарт хариуцлагатай, нарийн хандлага шаардлагатай. Анхаарал болгоомжгүй байдал нь нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Марс гаригийн нөлөөгөөр хүмүүсийн хандлага ч эерэг болно.
Арслан (7/23–8/22):
Гадаад орнуудтай холбоотой шинэ боломж гарч ирнэ. Хувийн амьдралд ч удаан хүлээгдсэн өөрчлөлтүүд бий болно. Харин шийдвэр гаргахдаа яаруу, импульсээр хандахаас зайлсхийх хэрэгтэй.
Охин (8/23–9/22):
Хувийн амьдрал онцгой байр суурь эзэлнэ. Хосуудын харилцаа улам гүнзгийрнэ. Гэсэн ч найз нөхөдтэй үл ойлголцох байдал үргэлжилж магадгүй. Санхүүгийн дэмжлэг ирэх хандлагатай.
Жинлүүр (9/23–10/22):
Ажлын шинэ төсөл, санаачилга тань амжилттай хэрэгжинэ. Гоо сайхан, эрүүл мэнд, тансаг хэрэглээний салбарт ажилладаг хүмүүс онцгой боломжуудтай тулгарна.
Хилэнц (10/23–11/21):
Ажил хэрэгт хариуцлага, нарийн байдал шаардагдана. Үл тоомсорлосон зүйл ирээдүйд том алдаанд хүргэж болзошгүй. Харин хүүхэд болон бүтээлч байдалтай холбоотой чиглэлд аз таарна.
Нум (11/22–12/21):
Энэ сар хайрын сар байх болно. Урам зориг, гэрэл гэгээ таныг хүрээлж, дурсамж дүүрэн цаг хугацаа хүлээж байна. Амьдрах орчны өөрчлөлт (шинэ байр, хот) ч хүлээгдэж байна.
Матар (12/22–1/19):
Үл хөдлөх хөрөнгийн харилцаанд амжилт дагалдана. Хувийн амьдрал ч эрчимтэй болж, шинэ танил, халуун дотно харилцаа бий болно. Эдгээр нь удаан үргэлжилж магадгүй.
Хумх (1/20–2/18):
Ажил, карьерын хувьд ахиц гарна. Гэхдээ бусдын атаархал, саад бэрхшээлд анхааралтай хандах хэрэгтэй. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй харилцаагаа хадгалахын тулд зарим үед буулт хийж сураарай.
Загас (2/19–3/20):
Нептун гариг ордыг орхисноор сэтгэл санаа, эрч хүч сэргээнэ. Урьд нь төөрөгдөл, будлиан дагуулж байсан асуудлууд цэгцэрч, хүссэн зорилгодоо хүрэх таатай боломж бүрдэнэ.