2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цагт дуусна. Үүний дараа шалгуулагчид 11-р сарын 25-наас хойш өөрийн суудлын хуваариа eyesh.eec.mn сайтын “Шалгуулагчийн булан” хэсэгт орж, бүртгэлийн дугаар болон нууц үгээрээ нэвтэрч хэвлэж авах боломжтой.
Шалгалтад хэн хамрагдах вэ
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь элсэлтийн шалгалт нь дараах шалгуулагчдад зориулагдсан байна:
- Зургаадугаар сард болсон ЭЕШ-д орж амжаагүй хүмүүс;
- Дүн, оноогоо ахиулахыг хүссэн шалгуулагчид;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан хэн боловч.
Өвлийн элсэлтийн шалгалтад хамрагдах нь их, дээд сургуульд элсэх оноогоо ахиулах, эсвэл өмнөх алдаагаа засах боломжийг олгож байна.
