Ухаалаг утасны зах зээл маш хурдтай өөрчлөгдөж байна — өчигдөрхөн “бестселлер” байсан загварууд өнөөдөр хэрэглэгчдийн сонирхлыг алдаж байна. Counterpoint Research компанийн 2025 оны хоёрдугаар улирлын тайланд дурдсанаар, Android хэрэглэгчидийн дунд бюджетийн Samsung утаснууд давамгайлж байгаа бөгөөд флагман болон хямд Xiaomi загварууд ч мөн өндөр эрэлттэй байна. Гэхдээ нийт ухаалаг утасны зах зээлд iPhone-ууд тэргүүн байр сууриа хадгалсаар байна.
Android утаснуудын тэргүүлэгч таван загвар
Аналитик компанийн мэдээлснээр, 2025 оны хамгийн алдартай Android ухаалаг утас бол Samsung Galaxy A16 5G юм. Энэхүү загвар нь Dimensity 6300 процессортой бөгөөд хямд үнэ + танил брэндийн хослол нь олон улсын хэмжээнд эрэлттэй болгожээ.
Топ-5 Android загварт дараах утаснууд багтсан байна:
- Samsung Galaxy A16 5G
- Samsung Galaxy A06 4G
- Samsung Galaxy A16 4G
- Samsung Galaxy S25 Ultra
- Redmi 14C 4G

Эдгээрийн дүнгээс харахад Samsung Android зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалж, хэрэглэгчдийн өргөн хүрээг хамрах массын сегментэд анхаарал хандуулж байгаа нь тодорхой байна.
Харин бүх ухаалаг утасны зах зээлд iPhone 16, iPhone 16 Pro Max, iPhone 16 Pro гурвын борлуулалт тэргүүлж байна. Бүр өмнөх оны iPhone 15 ч шинэ Android загваруудаас илүү сайн борлуулагдаж байгаа нь Apple брэндэд хэрэглэгчдийн итгэл өндөр хэвээр байгааг харуулж байна.
