Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт сураггүй болсон хоёр настай хүүгийн эрлийн ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна. Долоон өдөр тасралтгүй хайсан ч тодорхой ул мөр олдоогүй хэвээр байна.
Өчигдрийн эрлийн ажиллагаа
2025 оны 09-р сарын 23-нд эрлийн ажилд олон байгууллагаас хүч нэмэв. Үүнд:
- Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
- Агаараас эрэн хайх 111 дүгээр анги
- Үндэсний аврах бригад
- Цагдаагийн байгууллагын алба хаагчид
- Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар
- Хилийн цэргийн 0257 дугаар анги
- Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги
- Аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар
- Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ
- Баянхошуу, Тавантолгой багууд, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагууд
- Ар гэрийнхэн болон сайн дурын иргэд (Мөрөн, Улаанбаатараас)
Ашигласан техник, зохион байгуулалт
- 4 эрэлч нохой
- 1 “могойн нүдэн дуран” төхөөрөмж
- 15 автомашин
Эрлийг эхний цэгээс баруун зүгт явганаар, мөн “Баян бэлчирийн даваа”-ны хойд бэл хүртэл хойд чиглэлд цуваа хэлбэрээр зохион байгуулжээ.
Одоогийн байдлаар эрлийн ажиллагаа амжилтад хүрээгүй бөгөөд алга болсон хүүгийн талаар тодорхой ул мөр илрээгүй байна.