“Netflix”-ийн бүтээсэн алдарт реалити шоу “Physical Asia”-ийн шинэ улирал энэ онд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус шоунд Ази тивийн найман орны баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас хүчирхэг баг бүрдүүлэн оролцож байгаа нь онцлогтой.
Монголын төлөөлөл дараах тамирчдаас бүрджээ:
- Улсын арслан Б.Орхонбаяр
- ОУХМ О.Адьяасүрэн
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- Сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн
- ОУХМ Г.Хандсүрэн
- МУГЖ Э.Лхагва-Очир
Шоуны дүрэм, даалгавар нь оролцогчдын хурд, хүч, авхаалж самбааг сориход чиглэдэг. Энэ улиралд өмнөхөөсөө өөр форматтайгаар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд үзэгчдийг илүү их догдлуулна гэж найдаж байна.
Албан ёсны постер нь цацагдаж, Монголын багийн дүр төрх олон нийтэд танил болсон нь спорт сонирхогчид болон үзэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Шоуны нээлт ирэх аравдугаар сард болох юм.
