МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт АТГ-аас хяналтын арга хэмжээ авч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин саяхан ирсэн мэдээллээр тэрбээр өнгөрсөн шөнийн цагаар баривчлагдсан тухай албан бус эх сурвалжууд онцоллоо. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байранд 48 цагийн хугацаатай хоригдож буйгаа холбогдох талаас баталсан байна.
Зарим эх сурвалжууд түүнийг Бортээгийн уурхайтай холбоотой нүүрсний хэрэгт шалгагдаж болзошгүй гэж таамаглаж байна. Мөн түүний ах “Админериал” ХХК-ийн захирал Ц.Лхамжав болон компанийн нягтлан бодогч нар хил гаалиар гарах магадлалтай гэх мэдээлэл ч тархаад байна.