Даваа, 6 сар 30, 2025
HomeБоловсролАжиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Ажиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Ажиа Гэгээний нэрэмжит шинэ оюутнуудад зориулсан “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийн 2025–2029 оны сонгон шалгаруулалтын бүртгэл албан ёсоор эхэлсэн талаар албаныхан мэдээллээ. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус, хувь хүний хөгжлийг бүх талаас нь дэмжих олон талт сургалт, үйл ажиллагаагаар онцлог юм.

Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад:

  • 4 жилийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг;
  • Дараах чиглэлийн үйл ажиллагаанд хамрагдах боломж олгоно:
    • Монголын соёл, уламжлал, байгаль орчин, нийгмийн мэдрэмжийг хөгжүүлэх сайн дурын ажилд оролцох;
    • Улс эх орныхоо хөгжилд мэдлэг, ур чадвараараа хувь нэмэр оруулах эрмэлзлэлтэй болох;
    • Төсөл санаачилж хэрэгжүүлэх туршлага хуримтлуулах;
    • Багаар ажиллах ур чадварыг эзэмших;
    • Нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц зөв хандлагыг түгээх идэвхтэй оролцогч болоход чиглэгдэнэ.

Бүртгэл:

  • Эхлэх огноо: 2025 оны 6-р сарын 26
  • Дуусах огноо: 2025 оны 7-р сарын 8, 23:59 цаг
  • Бүртгэлийн холбоос: https://arightscholarship.com/register/

Тэтгэлэгт хамрагдах болзол:

  • Монгол Улсын иргэн байх
  • 17–18 нас хүрсэн байх
  • Их, дээд сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцах эрхтэй байх
  • Сурлагын голч дүн 70 ба түүнээс дээш байх
  • Урлаг, спортын чиглэлээр хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шатууд:

  1. Эхний шат
    • Цахим өргөдөл, бүрдүүлсэн материал, эсээнд үндэслэн үнэлгээ хийнэ.
  2. Хоёрдугаар шат
    • Нийгмийн сайн дурын ажилд оролцох
    • Сэтгэлзүйн тест бөглөх
    • Зан төлөв, хандлагыг үнэлэх
    • Санхүүгийн баримт, гэр бүлийн нөхцөл байдалтай танилцах
  3. Сүүлийн шат
    • Оролцогч болон түүний асран хамгаалагчтай хамт ярилцлагад оролцоно.

Энэ тэтгэлэг нь зөвхөн санхүүгийн дэмжлэг биш, харин эх оронч, хариуцлагатай, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чадвартай залуусыг бэлтгэх зорилготой цогц хөтөлбөр юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд