Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч 2025 оны зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх гэж байна.
Энэ айлчлалтай холбоотойгоор тус өдрүүдэд Улаанбаатар хотын зарим гудамж, замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, тусгай хамгаалалт, зохицуулалт хийх юм.
Хаагдах замуудын байршил:
- Их Монголын гудамж
- Олимпийн гудамж
- Энхтайваны өргөн чөлөө
- Наадамчдын гудамж
- Чингисийн өргөн чөлөө
Эдгээр замууд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрийг хамрах юм.
Цагдаагийн анхааруулга:
Тээврийн цагдаагийн албанаас дараах зүйлийг анхааруулж байна:
- Замын хөдөлгөөнд оролцогч иргэд цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх
- Бусдад хүндэтгэлтэй хандах
- Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх
- Хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлагатай.