Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМонголын хөлбөмбөгийн дээд лиг зургадугаар сарын 6-наас үргэлжилнэ

Монголын хөлбөмбөгийн дээд лиг зургадугаар сарын 6-наас үргэлжилнэ

Сүүлийн үед тодорхойгүй байдалд орсон байсан Монголын хөлбөмбөгийн дээд лиг тун удахгүй дахин үргэлжлэхээр боллоо. Лигийн багуудын зүгээс Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага, үйл ажиллагаа болон санхүүгийн чадамжид шүүмжлэлтэй хандаж, өөрчлөлт шаардан хэсэг хугацаанд тоглолтоо түр зогсоосон.

Ийнхүү маргааны улмаас холбооны ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, Ц.Анандбазар шинээр сонгогдсон билээ. Гэсэн ч тухайн үед лигийн цаашдын үйл ажиллагаа хэрхэх нь тодорхойгүй байдалтай байв.

Харин одоо “Очир зөвлөл” 2025 оны зургадугаар сарын 2-нд хуралдан, дээд лигийн 17 дугаар тойргийн тоглолтыг зургадугаар сарын 6-наас эхлүүлэн үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн нэгдүгээр лиг, футзалын дээд болон нэгдүгээр лигийн тоглолтууд ч ойрын хугацаанд үргэлжлэхээр болсон байна.

Харин эмэгтэйчүүдийн футзалын лиг Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэл сургуулилттай давхцсанаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооноос гаргасан нэгэн сонирхолтой мэдээлэл бол барилгын салбарын “Golden City” клубтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг юм. Энэхүү шинэ баг нь эхний ээлжинд гадаадын нэг дасгалжуулагч болон хоёр легионер тоглогч авахаар төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд