Ням, 7 сар 27, 2025
HomeОлон улсын мэдээОпал Сучата Тайландыг "Дэлхийн мисс 2025"-д түүхэн ялалтад хүргэлээ

Опал Сучата Тайландыг “Дэлхийн мисс 2025”-д түүхэн ялалтад хүргэлээ

2025 оны “Дэлхийн мисс” уралдаан Энэтхэгийн Хайдарабад хотноо өндөрлөлөө. Олон арван орны гоо бүсгүйчүүдийн өрсөлдөөн дундаас Тайланд улсын төлөөлөгч Опал Сучата Чуангсри түрүүлж, “цэнхэр титэм”-ийг анх удаа эх орондоо авчрав.

21 настай Чуангсри нь “Дэлхийн мисс” тэмцээний түүхэнд Тайландаас уг титмийг хүртсэн анхны оролцогч болж, эх орныхоо бахархал боллоо. Албан ёсны мэдэгдэлд: “Ямар гайхалтай шөнө вэ! Опал Сучата — анхны тай мисс дэлхий болон Телинган мужид хэдхэн хормын өмнө корондууллаа” хэмээн онцолжээ.

image 10

Оюун ухаан ба энэрэл хосолсон гоо үзэсгэлэн

Чуангсри нь Бангкок хотын Таммасатын их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгссөн. Одоо тэрээр Пхукетэд зочид буудлын бизнес эрхэлдэг бөгөөд олон нийтийн сайн дурын ажилд идэвхтэй оролцдог.
Түүний тэргүүлдэг Opal For Her байгууллага нь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үзүүлдэг бөгөөд мөн орон гэргүй амьтдад тусалдаг сайн дурын хөдөлгөөнд оролцдог байна.

Чөлөөт цагаараа тэр укулеле хөгжим тоглож, гэртээ амьдардаг 16 муур, 5 нохойндоо анхаарал халамж тавьдаг ажээ. Мөн 180 см өндөртэй Чуангсри нь Тайландын загварын ертөнцөд ховор өндөртэй загвар өмсөгчдийн нэг юм.

Өмнөх амжилтууд ба тайлбар

Опал Чуангсри өмнө нь “Miss Rattanakosin”, “Miss Universe Thailand” тэмцээнүүдийн финалд шалгарч, 2024 оны “Miss Universe”-ийн шилдэг оролцогчдын тоонд багтаж байв.

Энэ мөч бол зөвхөн миний ялалт биш. Энэ бол өөрийгөө илэрхийлэх, сонсогдох, ертөнцийг өөрчлөхийг хүссэн бүх охидын мөрөөдөл. Би үнэхээр дэлхийг илүү сайхан болгохыг хүсэж байна” гэж тэрбээр корон авсныхаа дараа хэлжээ.

Вице миссүүд

  • Нэгдүгээр вице-мисс: Хассет Дередже Адмассу (Этиоп)
  • Хоёрдугаар вице-мисс: Майя Клайда (Польш)
  • Гуравдугаар байр: Орели Жоахим (Мартиник)

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд