Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрЭ.Батшугарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдаж, зээлийн мэдээллийн шинэчлэл хийгдэнэ

Э.Батшугарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдаж, зээлийн мэдээллийн шинэчлэл хийгдэнэ

Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 16-нд болсон ээлжит чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Энэхүү хууль хэрэгжсэнээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг боловсруулж, холбогдох журмуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээхээр боллоо.

Хуулийн төслийн хэрэгжилтээр гарах гол үр нөлөө

  1. Зээлдэгчийг “хар жагсаалт”-д бүртгэн санхүүгийн дарамтанд оруулдаг тогтолцоо цуцлагдана.
  2. Зээлийн хүү буурч, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага зөөлөрнө.
  3. Зээлдэгчийн онооны системийг ашигласнаар зөвхөн барьцаа хөрөнгө шаардалгүй, уян хатан нөхцөлтэй зээлийг зээлдэгчийн санхүүгийн сахилга батаас хамааран олгох боломжтой болно.
  4. Зээлийн эрсдэлийг үнэлэх шинэ аргачлал бий болж, зээлийн хүртээмж илүү оновчтой, хүртээмжтэй болно.
  5. Банк, санхүүгийн үйлчилгээ илүү өрсөлдөөнтэй болж, иргэд банкны нөхцөлөөр бус өөрийн сонгосон банкнаас үйлчилгээгээ авах боломжтой болно.
  6. Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар дээшилж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

Хуулийн төслийн гол зорилго нь зээлдэгчдийн санхүүгийн сахилга бат, зээлийн түүхэд суурилсан онооны системийг бий болгож, илүү шударга, хүртээмжтэй зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд