НүүрШоу бизнес“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал “Unbroken” нэртэйгээр 2027 онд үзэгчдэд хүрнэ

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал “Unbroken” нэртэйгээр 2027 онд үзэгчдэд хүрнэ

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ “Netflix” өнгөрсөн 2025 онд үзэгчдийн хүртээл болгож, олон улсад өндөр үзэлттэй байсан “Physical: Asia” шоуны хоёрдугаар улирлыг бүтээхээр болсноо албан ёсоор зарлалаа. “Physical: Asia 2 – Unbroken” хэмээн нэрлэсэн тус шинэ улирал 2027 онд дэлхийн үзэгчдэд хүрэхээр төлөвлөгдсөн байна.

Цоо шинэ орчин, урьдчилан таамаглахын аргагүй сорилтуудыг бэлтгэжээ

Анх 2023 онд цацагдсан “Physical: 100” цувралын өргөжүүлсэн, олон улсын хувилбар болох энэхүү шоунд Азийн улс орнуудын шилдэг тамирчид эх орныхоо нэрийн өмнөөс хүч чадал, тэсвэр хатуужил, хурд, авхаалж самбаа болон багийн ажиллагаагаа сорин өрсөлддөг билээ. Хоёрдугаар улиралд өмнөх сорилтуудыг давтахгүйгээр цоо шинэ орчин нөхцөл, өөр төрлийн даалгавар, өрсөлдөөний шинэ стратегиудыг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Эхний улирлыг найруулсан Жан Хо Ги шинэ улиралд мөн найруулагчаар ажиллах бөгөөд тэрбээр “Бид өмнөх улирлуудаас тэс өөр ертөнцийг бүтээж, ‘Physical’ цувралын шинэ онцлог болж чадах сорилтуудыг боловсруулсан. Зөвхөн цар хүрээг нэмэгдүүлэх бус, улс хоорондын өрсөлдөөний форматаас үүдэх шинэ стратеги, тулааны хослол, урьдчилан таамаглахын аргагүй үр дүнг үзүүлэхийг зорьж байна” хэмээн онцолжээ.

Монгол Улс дахин оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна

Хэдийгээр шоуны шинэ улирлын нэр болон нээлтээ хийх оныг ийнхүү зарласан ч хоёрдугаар улиралд Монгол Улс дахин оролцох эсэх, чухам ямар улс орнуудын баг өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн оролцох тамирчдын нэрс болон багийн бүрэлдэхүүнийг “Netflix”-ийн зүгээс хараахан зарлаагүй байгаа юм.

Улс орнуудын шилдэг тамирчдын бие бялдрын чадамж төдийгүй багийн тактик, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг сорьдог уг шоуны шинэ улирал улам бүр ширүүн, сонирхолтой өрсөлдөөнөөр дүүрэн өрнөх хүлээлт үүсгээд байна. Шинэчилсэн формат, цоо шинэ сорилтуудтайгаар 2027 онд эргэн ирэх “Physical: Asia 2 – Unbroken” шоуны оролцогч орнууд болон багийн бүрэлдэхүүн хэзээ зарлагдах нь спортын болон энтертайнмент салбарын үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд