НүүрШинжлэх ухаан ба технологиХятадын 19 зорчигчийн суудалтай цахилгаан онгоц анхны туршилтын нислэгээ хийлээ

Хятадын 19 зорчигчийн суудалтай цахилгаан онгоц анхны туршилтын нислэгээ хийлээ

БНХАУ-д зохион бүтээж, үйлдвэрлэсэн CE-25A загварын цахилгаан хөдөлгүүрт зорчигч тээврийн онгоц анх удаа нисгэгчтэй туршилтын нислэг үйлдэж, төлөвлөсөн техникийн шаардлагуудыг хангасан байна.

Тус улсын Арилжааны нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорац (COMAC)-ын мэдээлснээр, туршилтын нислэгийг арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагт Шаньдун мужийн Биньжоу хотод зохион байгуулжээ.

Онгоцонд хоёр нисгэгч, нэг нислэгийн туршилтын инженер ажилласан бөгөөд нислэгийн турш бүх систем хэвийн ажилласан байна. Мөн нислэгийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд урьдчилан тогтоосон шаардлагад нийцсэнийг үйлдвэрлэгч тал мэдээлжээ.

CE-25A онгоц нэг удаагийн нислэгээр 400 км туулах хүчин чадалтай

CE-25A загварыг хот хоорондын богино зайн арилжааны нислэгт ашиглах зориулалтаар бүтээсэн бөгөөд 19 зорчигч тээвэрлэх боломжтой аж.

Тус онгоцны хөөрөх үеийн зөвшөөрөгдөх хамгийн их жин 10 тонн бөгөөд цагт 300 км хүртэл хурдлах хүчин чадалтай. Түүнчлэн 2400 метрийн өндөрт нисэж, нэг удаагийн нислэгээр 400 км хүртэлх зайг туулах техникийн үзүүлэлттэй байна.

Үйлдвэрлэгчийн мэдээлснээр, анхны нисгэгчтэй туршилт амжилттай болсон нь БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоцны технологийг хөгжүүлэх ажлын нэгэн үе шат болжээ.

Эх сурвалж: Global Times

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд