НүүрШинжлэх ухаан ба технологиБНСУ-ын татварын мэргэжлийн шалгалтыг хиймэл оюун ухаан ашиглан өгч, хамгийн өндөр оноо...

БНСУ-ын татварын мэргэжлийн шалгалтыг хиймэл оюун ухаан ашиглан өгч, хамгийн өндөр оноо авчээ

БНСУ-д татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад хамгийн өндөр оноо авсан 34 настай Хан Вон Сок шалгалтын үеэр хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр нууц камер, гар утас болон хиймэл оюун ухааны технологи ашиглан шалгалтын асуултуудад хариулсан байна.

Хан Вон Сок өмгөөлөгч Ли Дон Хогийн YouTube сувагт нийтлэгдсэн бичлэгээр дамжуулан шалгалтын үеэр ямар арга ашигласнаа дэлгэрэнгүй ярьжээ. Мөн Сөүлийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Түүний ярьснаар, шалгалтын асуултуудыг жижиг хэмжээтэй камераар дамжуулж, хиймэл оюун ухаанаар боловсруулсан хариултыг гар утсаараа хүлээн авч байжээ.

Уг хэрэг нь улсын хэмжээнд зохион байгуулдаг мэргэжлийн эрх олгох шалгалтын шударга байдал, хяналтын тогтолцоо болон хиймэл оюун ухааны технологийг зүй бусаар ашиглах асуудлыг дахин хөндөж байна.

БНСУ-ын татварын шалгалтад AI ашиглан хуурчээ
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд