НүүрОлон улсын мэдээАлжир ой шатаасан болон хүүхэд хулгайлсан хэрэгт цаазаар авах ял оноохоор боллоо

Алжир ой шатаасан болон хүүхэд хулгайлсан хэрэгт цаазаар авах ял оноохоор боллоо

Алжирын Парламент Эрүүгийн хуульд ойн галдан шатаагчид болон хүүхэд хулгайлагчдад цаазаар авах ял хэрэглэх тухай нэмэлт, өөрчлөлтийг олонхын саналаар дэмжлээ. Энэ тухай Al Jazeera мэдээлэв.

Мэдээлэлд дурдсанаар, ой болон тариалангийн талбайг санаатайгаар галдан шатаасан, мөн гадаадын субъектийн даалгавраар улсын болон хувийн өмчийг устгасан этгээдэд цаазаар авах ял оноох боломжтой болох юм.

Түүнчлэн нийгмийн аюулгүй байдал, хэв журам, үндэсний нэгдэл эсвэл эдийн засаг, экологийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор ийм үйлдэл гаргасан хүмүүст мөн ижил ял тусгажээ.

Хүүхэд хулгайлах гэмт хэрэг нь эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэл эсвэл бие махбодод хүнд гэмтэл учруулсантай дагалдаж үйлдэгдсэн бол гэмт этгээдэд цаазаар авах ял оноох аж.

Уг нэмэлт, өөрчлөлтүүдийг Сенат болон тус улсын Ерөнхийлөгч баталснаар хүчин төгөлдөр болох юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд