НүүрЭрүүл мэндНийслэлд бага насны хүүхдүүдийн томуугийн вакциныг аравдугаар сарын 3-ныг хүртэл эрчимжүүлнэ

Нийслэлд бага насны хүүхдүүдийн томуугийн вакциныг аравдугаар сарын 3-ныг хүртэл эрчимжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажил үргэлжилж байна. Одоогоор хамрагдвал зохих иргэдийн 66 хувь нь тунгаа хийлгээд байгаа тул хамрагдалт багатай байгаа 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг аравдугаар сарын 3-ны өдрийг дуустал тусгайлан эрчимжүүлэхээр болжээ.

Зорилтот бүлгүүдийн вакцины ирц ба хамрагдалт

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай 293,200 иргэнээс одоогоор 179,546 нь тунгаа хийлгээд байна. Үүнээс архаг хууч өвчинтэй иргэдийн 85.4 хувь буюу 23,724, ахмад настнуудын (65-аас дээш насны) 69.9 хувь буюу 24,296 нь вакциндаа хамрагдаад байгаа юм.

Харин 6 сартайгаас 6 насны 210,400 хүүхдээс 103,147 нь буюу 49 хувь нь хамрагдсан бол жирэмсэн эмэгтэйчүүдийн 30.8 хувь буюу 863 нь тунгаа хийлгэсэн үзүүлэлттэй байна.

Хүний папиллома вирус ба хавдрын эрт илрүүлэг

Түүнчлэн хүний папиллома вирусийн (HPV) халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 11 настай 40,377 хүүхэд хамрагдахаас одоогоор 28,283 хүүхэд хамрагдаж, гүйцэтгэл 70 хувьд хүрчээ.

Мөн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт нийт 85,129 эмэгтэй хамрагдах ёсноос одоогоор 46,356 эмэгтэй шинжилгээндээ ороод байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд