НүүрСпорт128 бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар харцага үзүүрлэлээ

128 бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар харцага үзүүрлэлээ

Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жил, “Альтернатив” эмнэлгийн 5 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга Оргихын Хангай ийнхүү дахин түрүү авлаа.

Шөвгийн бөхчүүдийн амжилт

Түрүүлсэн О.Хангай аварга нь “Аврагч” спорт хороо, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ болон “Ховд” дэвжээний нэрийн өмнөөс барилджээ. Харин үзүүр бөхөөр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар шалгарсан юм.

Барилдааны их шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон болон Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдлээ. Мөн шөвгийн наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага Э.Мөнхжаргал, улсын начин Б.Лхагвадорж, Б.Шаравдорж нар шалгарч барилдсан байна.

Дараагийн барилдааны хуваарь

Үндэсний бөхийн дараагийн барилдаан аравдугаар сарын 3-ны бямба гарагийн 13:00 цагаас эхэлнэ. Уг барилдаан нь “Нутгийн Буян Групп”-ийн 30 жилийн ойд зориулсан, намрын нээлтийн улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн өрсөлдөөнөөр үргэлжлэх тов гарчээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд