НүүрНийгэмЭнхтайвны гүүрний зүүн талд 23 давхар үйлчилгээний цогцолбор баригдахаар боллоо

Энхтайвны гүүрний зүүн талд 23 давхар үйлчилгээний цогцолбор баригдахаар боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны гүүрний зүүн талд 23 давхар бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний иж бүрэн цогцолбор баригдахаар боллоо. Уг барилгыг тухайн байршилд газар эзэмших эрх бүхий “Мөнх ширээт ресорт” болон “Ньюфунт” компаниуд хамтран сүндэрлүүлж байгаа бөгөөд газар ашиглалтын зориулалтыг худалдаа, үйлчилгээний чиглэлээр албан ёсоор бүртгүүлсэн байна.

Нийслэлийн Хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлөөс 2025 оны наймдугаар сард болсон хурлаараа тус хөрөнгө оруулагчдын барилга барих хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн юм. Улмаар шаардлагатай баримт бичиг болон төлөвлөлтийг хангуулснаар 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх албан ёсны зөвшөөрлийг олгосон байна. Замын чухал дэд бүтэцтэй нэн ойр байрлах тус цогцолбор нь тухайн бүсийн хот төлөвлөлт болон худалдаа, үйлчилгээний төвлөрөлд тодорхой нөлөө үзүүлэхээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд