НүүрУлс төрМАН-ын цөөнх Л.Энх-Амгалан сайдыг огцруулахыг шаардахаар боллоо

МАН-ын цөөнх Л.Энх-Амгалан сайдыг огцруулахыг шаардахаар боллоо

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ МАН-ын цөөнхийн гишүүд Ерөнхий сайд бөгөөд намын дарга Н.Учралтай уулзсан талаар мэдээллээ. Тэрээр үүсээд буй асуудлыг хөшигний цаана нэг, хоёр хүний хооронд шийдвэрлэх бус ил тод хэлэлцэх ёстой гэх байр суурийг илэрхийлж, Ерөнхий сайдтай биечлэн уулзсан байна.

Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайдыг олон нийтээс уучлал гуйх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн хэдий ч тэрээр өнөөдийг хүртэл уучлал гуйгаагүй байна. Иймээс МАН-ын цөөнхийн гишүүдийн зүгээс Л.Энх-Амгалан сайдыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг албан ёсоор тавихаар шийдвэрлэжээ. Уг шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж, энэ асуудлаар дахин уулзаж ярилцахаар төлөвлөөд байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд