Эрчим хүчний зохицуулах хороонд удирдлагын шинэ томилгоо хийгджээ. Тус хороог өмнө нь удирдаж байсан Э.Түвшинчулуун болон зохицуулагч Л.Дашмягмаржав нарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор дараагийн томилгоог хийсэн байна.
Л.Жамбаа хоёр жилийн хугацаатай ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсгийг үндэслэн захирамж гаргаж, Л.Жамбааг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилжээ. Түүний бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр тогтоосон байна.
Мөн тус хорооны орон тооны зохицуулагчийн албан тушаалд Б.Амарсанааг, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзийг мөн адил хоёр жилийн хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Э.Түвшинчулуун, Л.Дашмягмаржав нарын томилгооны хугацаа дууссанаар Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагын бүтэц ийнхүү шинэчлэгдэж байна. Шинээр томилогдсон бүрэлдэхүүн эрчим хүчний салбарын зохицуулалтын чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
