31 настай Такуя Икома хэмээх японы залуу 15 чинээлэг эмэгтэйтэй зэрэг болзож, сард 7,000 ам.долларын орлого олдог тухайгаа олон нийтэд дэлгэн, Азийн орнуудад “мэргэжлийн Касанова” хэмээн алдаршаад байна. Түүний түүхийг South China Morning Post нийтэлжээ.
Болзооны төлбөртэй “ажил”
Такуя өөрийгөө “мэргэжлийн жиголо” хэмээн тодорхойлдог бөгөөд түүний орлого нь эмэгтэйчүүдийн халамж, анхааралд суурилдаг. Тэрээр нэг өдөр хэд хэдэн эмэгтэйтэй болзож, тэдэнд:
- Романтик оройн зоог бэлдэх
- Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх
- Яриа хөөрөөгөөр тайтгаруулах
- Энгийнээр хамт байж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх
зэрэг болзоо үйлчилгээ үзүүлдэг. Нэг удаагийн 3 цагийн болзооны хөлс 1,100 ам.доллар хүрдэг ажээ.
Тансаг амьдралын цаадах үнэн
Гэхдээ Икома “амар амгалан, тансаг амьдрал” гэдэг ойлголтыг няцааж:
“15 чинээлэг эмэгтэйтэй зэрэг харилцаа тогтооно гэдэг амар зүйл биш. Болзоо бүрийн өмнө гадаад төрх, нүүр будалт, төлөвлөгөөгөө бүрэн боловсруулдаг. Энэ ажил заримдаа маш их ядаргаатай ч, таатай байдаг” хэмээн хэлжээ.
Болзоогоор бизнес хийсэн гараа
Тэрээр 18 насандаа охид бүсгүйчүүдийг амархан татдаг гэдгээ ойлгож, анх хамт дэлгүүр хэсэх, зоог барих зэрэгт охидоос мөнгө авдаг байсан нь хожим мэргэжлийн жиголо болох суурь болсон байна. Нэгэн удаа түүний харилцааны нэг эмэгтэй сарын турш зөвхөн өөртэй нь уулзахын тулд өндөр төлбөр санал болгож, “эксклюзив” харилцаа үүсгэхийг хүссэн ч Такуя:
“Би бүх эмэгтэйчүүдэд тэгш хандахыг зорьдог” хэмээн татгалзаж байжээ.