Азийн хамгийн том спортын наадам болох XX дахь удаагийн Азийн наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал Японы Айчи мужийн Нагоя хотод болно. Энэхүү наадамд 43 спортын төрлөөр 469 багц медалийн төлөө тив тивийн шилдэг тамирчид өрсөлдөх юм.
Тэгвэл монголчуудын медалийн гол найдваруудын нэг болох жүдо бөх болон холимог багийн тэмцээнд өрсөлдөх манай шигшээ багийн бүрэлдэхүүнийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос албан ёсоор байршуулжээ. Жүдогийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ныг дуустал явагдах бөгөөд манай улсаас бүх 14 жинд бүтэн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөнө.
Шигшээ багийн бүрэлдэхүүн
| Эрэгтэй жин | Тамирчин | Эмэгтэй жин | Тамирчин |
| 60 кг | Э.Ариунболд (МУГТ) | 48 кг | Г.Наранцэцэг |
| 66 кг | К.Ёолк | 52 кг | Б.Уранзаяа |
| 73 кг | Ж.Гансүрэн | 57 кг | Т.Ариунзаяа |
| 81 кг | О.Шинэбаяр | 63 кг | Л.Энхрийлэн (МУГТ) |
| 90 кг | Ж.Энхтөр | 70 кг | У.Анужин |
| -100 кг | Б.Хүдэрчулуун | -78 кг | О.Хүслэн |
| +100 кг | Б.Гончигсүрэн | +78 кг | А.Адьяасүрэн |
