НүүрНийгэмCOP17-ын үеэр нийслэлийн зарим зогсоолыг түр хаана

COP17-ын үеэр нийслэлийн зарим зогсоолыг түр хаана

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 наймдугаар сарын 17-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр болжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, COP17-ын өдрүүдэд богино эргэлтийн автобусны маршрут болон нэмэлт зогсоолын зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ. Иймд иргэдийг хувийн автомашинаар зорчихоос аль болох татгалзаж, нийтийн тээврийн маршрут, цагийн хуваарь, замын түр зохицуулалтын мэдээллийг урьдчилан авч хөдөлгөөнөө төлөвлөхийг зөвлөж байна.

COP17-ын үеэр түр хаах зогсоол, байршлууд:

  • Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн зогсоол;
  • Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас Чулуун овооны аюулгүйн тойрог хүртэлх хэсэг;
  • Зүүн дөрвөн замаас Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэлх хэсэг;
  • Хоум плазагаас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэлх хэсэг;
  • Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Их Монголын уулзвар хүртэлх зогсоолууд.

Эдгээр зохицуулалт нь олон улсын хурлын үеэр нийслэлийн гол замуудын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зочин төлөөлөгчид болон иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохион байгуулахад чиглэж байна. Иймээс иргэд тухайн өдрүүдэд зорчих чиглэлээ урьдчилан төлөвлөж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг НЗДТГ-аас анхаарууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд