НүүрОсол хэрэгСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлийн гол дагуух бүсүүдэд сарьсан багваахай ихээр үүрлэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлийн гол дагуух бүсүүдэд сарьсан багваахай ихээр үүрлэж байна

Нийслэл хот орчмын Сэлбэ, Дунд, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, бетонон гүүр болон голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэрт сарьсан багваахай ихээр үүрлэн амьдарч байна.

Жил бүрийн 5-аас 9 дүгээр сарын хооронд тэдний идэвхжлийн үе тохиодог бөгөөд шөнийн цагаар ангуучлахдаа гэрэлд цугласан шавж хөөж яваад орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол нэмэгдэх болжээ. Сүүлийн 6 жилийн бүртгэлээр иргэдээс энэ төрлийн 60 орчим дуудлага мэдээлэл ирээд байна.

Иргэдэд өгөх зөвлөмж ба холбогдох дугаарууд

Булаг, цөөрөм, голын ойролцоо оршин суудаг иргэдийг цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв сарьсан багваахай гэрт эсвэл орон сууцны орчинд орж ирвэл дараах дугаарт яаралтай мэдээлэл өгөх боломжтой:

  • Ажлын цагаар: Нийслэлийн Байгаль орчны газар — 72720303
  • Ажлын бус цагаар: Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төв — 11-310005

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд