НүүрЦахим спортCS2: HLTV-ийн дэлхийн чансаа шинэчлэгдэж, "The MongolZ" баг 14-р байр руу эрэмблэгдлээ

CS2: HLTV-ийн дэлхийн чансаа шинэчлэгдэж, “The MongolZ” баг 14-р байр руу эрэмблэгдлээ

HLTV порталаас 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаарх CS2 (Counter-Strike 2)-ын дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа.

Тус чансааг Falcons баг 912 оноотойгоор 6 дахь долоо хоногтоо дараалан тэргүүлж байгаа бол “BLAST Bounty Season 2” тэмцээний дараа багуудын эрэмбэд томоохон өөрчлөлтүүд орсон байна.

HLTV-ийн шилдэг 10 багийн жагсаалт

  1. Falcons (912 оноо) – Чансааг тэргүүлэгч
  2. Spirit (793 оноо) – BLAST Bounty-д финалдаж, 2-р байрт ахив
  3. FURIA (693 оноо) – 3-р байранд эргэн ирэв
  4. Vitality (681 оноо) – 2025 оны 2-р сараас хойш анх удаа 4-р байр руу ухарав
  5. MOUZ (503 оноо) – BLAST Bounty S2-ын аварга болж, 5 байр нэгэн сүүдрээр ахиж 5-д оров
  6. NAVI (483 оноо) – 6-р байр руу буув
  7. 9z (414 оноо) – 1 байр ухарч 7-д оров
  8. Aurora (351 оноо) – Байраа хадгалав
  9. G2 (328 оноо) – Байраа хадгалав
  10. BB Team (317 оноо) – 3 байр ухарч 10-т жагсав

“The MongolZ” багийн чансаа ба нөхцөл байдал

Манай улсын “The MongolZ” баг “BLAST Bounty 2026 Season 2” тэмцээний хасагдах шатанд “FaZe” багт хожигдсоны улмаас чансаандаа 2 байр ухарч, 14-р байранд эрэмблэгдээд байна.

HLTV

Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр болон 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тоглож буй манай залуус тун удахгүй тактик, тоглолтын хэмнэлээ бүрэн олж, дараагийн олон улсын тэмцээнүүдэд дахин амжилттай тоглоно гэх хүлээлттэй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд