БНСУ-ын стриминг платформуудын бүтээлийг шалгаруулдгаараа онцлогтой “Blue Dragon Series Awards” тав дахь удаагийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт /2026.07.31/ Инчон хотын “Paradise City”-д амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү баярт ажиллагааны үеэр салбарын шилдэг драм, энтертайнмент нэвтрүүлгүүд болон уран бүтээлчид өөрсдийн амжилтаа үнэлүүлэн шагналуудаа гардан авсан юм.
Ёслолын гол шагналууд ба эзэд
Үдшийн хамгийн хүндтэй буюу Даэсанг (Гранпри) шагналыг “You and Everything Else” бүтээлээрээ жүжигчин Ким Го Ын хүртсэн бол Шилдэг драмаар “The Legend of Kitchen Soldier” цуврал шалгарсан байна. Энэхүү ёслолын хүрээнд шагнагдсан шилдгүүдийн бүрэн жагсаалтыг танилцуулж байна:
- Daesang буюу гранпри шагнал: Ким Го Ын (“You and Everything Else”)
- Шилдэг драм: “The Legend of Kitchen Soldier”
- Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг: “Better Late Than Single”
- Шилдэг эмэгтэй жүжигчин: Шин Хе Сон (“The Art of Sarah”)
- Шилдэг эрэгтэй жүжигчин: Пак Хэ Сү (“The Scarecrow”)
- Шилдэг эмэгтэй энтертайнер: Ким Сүк (“Screwballs 4”), Жон И Ран (“Dabang Sisters”)
- Шилдэг эрэгтэй энтертайнер: Ким Вон Хүн (“SNL Korea 8”), Жү Ү Жэ (“Screwballs 4”)
- Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: Пак Бо Кён (“The Art of Sarah”)
- Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: Юн Кён Хо (“The Legend of Kitchen Soldier”)
- Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин: Жон Со Ён (“If Wishes Could Kill”)
- Шилдэг шинэ эрэгтэй жүжигчин: Ким Жэ Вон (“Yumi’s Cells 3”)
- Шилдэг шинэ эмэгтэй энтертайнер: Юн (“The White Collars 2”)
- Шилдэг шинэ эрэгтэй энтертайнер: Ким Гю Вон (“SNL Korea 8”)
- LAVIEN Cosmetics Global Icon шагнал: Го Юн Жон (“Can This Love Be Translated?”)
- “Popular Star” шагнал: Го Юн Жон, Бён Ү Сок, Ю Жэ Сок, И Сү Жи
- “OST Popularity Award” шагнал: Ан Ю Жин (“The Legend of Kitchen Soldier” киноны дуу)
