Монгол Улсын өвлийн олимпын шигшээ багийн ёслолын хувцас нь бүтээлч салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй “Cannes Lions International Festival of Creativity” наадмын шилдэг бүтээлийн жагсаалтад (Shortlist) шалгарч, түүхэн амжилтыг үзүүллээ.
“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцсон Монголын багийн ёслолын хувцсыг Монголын үндэсний олимпын хорооны дэмжлэгтэйгээр “Гоёл Кашмер” компани урласан. Тэгвэл энэхүү хувцас нь Монгол Улсаас “Cannes Lions” наадмын “Shortlist”-д шалгарсан анхны тохиолдол болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн тус шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 1000 гаруй бүтээл өрсөлдөж, ердөө шилдэг 10 хувь нь энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан байна.

