“IEM Cologne Major 2026” тэмцээний CS2-ын төрөлд Монголын “The MongolZ” баг Украины “B8” багийг 2:0 харьцаатайгаар буулган авч, хэсгийн тоглолтоо 1-1 амжилттай бүлэгт үргэлжлүүлэхээр боллоо. Хавийн хожигдол хүлээсэн “B8” баг 0-2 гэсэн үзүүлэлттэйгээр тэмцээнээс хасагдах эгзэгтэй шатанд тулж ирэв.
Тулаан хоёр газрын зураг дээр өрнөсөн бөгөөд манай баг тактик, ур чадвараараа илүүрхэж чадлаа:
- Mirage (B8 багийн сонголт): Тоглолтын эхэнд “The MongolZ” 10:2-оор итгэлтэй тэргүүлж байсан ч “B8” баг гайхалтай эргэн ирэлт (comeback) хийж, тоглолтыг нэмэлт цаг (overtime) руу шилжүүлсэн. Гэвч манай залуус шийдвэрлэх мөчид илүү байж, 16:14-өөр эхний хожлоо авсан юм.
- Overpass (The MongolZ багийн сонголт): Өөрсдийн сонгосон газрын зураг дээр Азийн шилдэг баг өрсолдөгчдөө ямар ч боломж олгосонгүй. Тэд эсрэг багтаа ердөө 3 раунд алдаж, 13:3 харьцаатайгаар туйлын давамгай хожлоо.
Тоглолтын шилдэг тоглогч ба багийн форм
“HLTV” платформын хэрэглэгчдийн санал хураалт болон “Rating 3.0” үзүүлэлтээр тус тоглолтын шилдэг тоглогчоор (MVP) “The MongolZ” багийн снайпер “910” шалгарлаа.

Энэхүү ялалт нь Монголын багийн хувьд сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд авсан анхны цуврал (series) хожил болж байна. Хамгийн сүүлд тэд 5 дугаар сарын 22-нд “CS Asia Championships 2026” тэмцээний хүрээнд “PARIVISION” багийг хожсоноос хойш дараалан хоёр цувралд бүдрээд байсан юм.
Тэмцээний тухай товчхон
“IEM Cologne Major 2026” тэмцээн 6 дугаар сарын 2-ноос 21-ний өдрүүдэд Германд LAN форматаар зохион байгуулагдаж байна. Тэмцээний шийдвэрлэх финалын шат Кёльн хотын алдартай “Lanxess Arena”-д явагдах юм. Манай баг тамирчид энэхүү тэмцээнд өөрсдийн шинэ өмсгөлтэйгээр, 1xBet Монгол платформын албан ёсны дэмжлэгтэйгээр өрсөлдөж байна.
