Бямба, 4 сар 19, 2025
HomeСпортА.Энхбаясгалан: "3:0 болчихсон ч бууж өгөөгүй. Тоглолт бүрээр ахина гэж зорьсон"

А.Энхбаясгалан: “3:0 болчихсон ч бууж өгөөгүй. Тоглолт бүрээр ахина гэж зорьсон”

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатанд өрсөлдөөн ширүүсч, сэтгэл хөдөлгөм тоглолтууд үргэлжилсээр байна. Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон зургаа дахь тоглолтод “Бишрэлт Металл” баг “Эс Жи Эйпэс”-ыг 110:97 харьцаатай буулган авч, цувралыг 3:3 болгож тэнцүүллээ. Ийнхүү хэний нь аваргын төлөө өрсөлдөх нь маргаашийн шийдвэрлэх долоо дахь тоглолтоор тодрох юм.

Уг тоглолтод “Бишрэлт Металл” багийн шилдэг тоглогч Байрон Уэсли 45 оноо авч, 80 хувийн довтолгооны амжилт үзүүлсэн бол А.Энхбаясгалан 24 оноо, Т.Ууганбаяр 22 оноо тус тус авч, ялалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ.

А.Энхбаясгалан тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа:

“Манай багийнхан 3:0 болсон ч гэсэн бууж өгөөгүй. Нэг, нэг тоглолтоор л ахина гэж өөрсдийнхөө сэтгэлзүйг бэлдсэн. 3:3 болсон ч баярлаагүй байна. Дахиад нэг тоглолт үлдсэн. Тэр тоглолтдоо илүү анхаарна. Дараагийн тоглолтод хүчтэй орж ирнэ.”

Цувралын шийдвэрлэх тоглолт 2025 оны дөрөвдүгээр сарын 17-нд 19:10 цагт явагдах бөгөөд хожсон баг нь аваргын төлөө тоглох эрхээ авна.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Энэ бол няцашгүй сүнсний жинхэнэ жишээ юм! Бүх зүйл алдагдсан мэт санагдаж байсан

  2. Энхбаясгалангийн хожигдох арга барил үнэхээр гайхалтай байлаа. Энэ нь жинхэнэ ялалт бол онооны самбар дээрх онооноос гадна дотоод хүч, өөрийгөө сайжруулах хүсэл эрмэлзэл гэдгийг сануулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд