HomeОсол хэрэгНийслэлд скүүтер, мопедтой холбоотой 5,400 гаруй зөрчил бүртгэгджээ

Нийслэлд скүүтер, мопедтой холбоотой 5,400 гаруй зөрчил бүртгэгджээ

Улаанбаатар хотын хэмжээнд мопед, скүүтер болон цахилгаан дугуйтай иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл, аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн сараас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна. Нийслэлийн 86 цэгт 185 олон нийтийн цагдаа ажиллаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5,400 гаруй зөрчлийг илрүүлэн ажиллажээ.

Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг тоон үзүүлэлтээр харуулбал:

  • Явган хүний замаар зорчсон: 1,702 тохиолдол
  • Зорчигч давхарлан тээвэрлэсэн: 1,197 тохиолдол
  • Зориулалтын бус газар байрлуулсан: 1,002 тохиолдол
  • Явган хүний гарцаар гарахдаа хөтөлж яваагүй: 833 тохиолдол
  • Насанд хүрээгүй хүүхэд жолоодсон: 697 тохиолдол

Түүнчлэн дүрэм зөрчсөн 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулсан байна. Замын цагдаагийн албанаас хийсэн шалгалтаар А ангиллын жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ мотоцикл, мопед, суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 256 зөрчлийг илрүүлжээ. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 920 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.

Иргэд скүүтер, мопед, суррон болон цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах аюулгүй байдлын зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:

  1. Хамгаалалтын малгайг заавал өмсөж, хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой явах;
  2. Замын хөдөлгөөний дүрэм баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохиог дагаж мөрдөх;
  3. Явган хүний замаар зорчихгүй байх, гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ заавал хөтөлж гарах;
  4. Тээврийн хэрэгсэл дээр давхар хүн суулгахгүй байх;
  5. Зөвхөн 16 болон түүнээс дээш насны иргэн жолоодох.
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд