HomeОлон улсын мэдээАдриатын тэнгисийн эрэгт орших Италийн жижигхэн Пунта-Марина хот тогос шувуудын "түрэмгийлэл"-д өртөөд...

Адриатын тэнгисийн эрэгт орших Италийн жижигхэн Пунта-Марина хот тогос шувуудын “түрэмгийлэл”-д өртөөд байна

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус хотод үүрлэсэн тогос шувуудын колони жинхэнэ эмх замбараагүй байдал үүсгэжээ. Одоогоор тогоснуудын тоо толгой хэдэн зууд хүрээд байгаа аж. “Тэнд 400 орчим тогос байна. Тэд хаа сайгүй байна!” хэмээн нэгэн оршин суугч ярьжээ.

Тогоснууд замын хөдөлгөөнийг хааж, байшингийн дээвэр болон автомашинуудыг эвдэж сүйтгэх болсон байна. Мөн тэдний чанга хашхирах чимээнээс болоод иргэд унтаж амарч чадахгүй байгаадаа гомдоллож байгаа аж.

“Үүрийн 4 цагаас эхлээд л шувууд орилж эхэлдэг болохоор би энд дахиж амьдарч чадахгүй нь” гэж Пунта-Марина хотын нэгэн оршин суугч эмэгтэй хэлэв.

Хотын захиргаанаас ойрын хугацаанд тогос шувуудын тооллого явуулж, асуудлыг шийдвэрлэх арга зам хайхаа амлажээ. Гэвч амьтан хамгаалагчид үүнд саад болж, эдгээр шувуудыг “гар хүрэх эрхгүй” амьтад хэмээн хамгаалж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд