Казахстан улсын нийслэл Астана хотноо зохион байгуулагдах Counter-Strike 2 (CS2) төрлийн өндөр зэрэглэлийн “PGL Astana 2026” тэмцээн энэ Бямба гарагт албан ёсоор хөшгөө нээнэ. Дэлхийн цахим спортын сонирхогчдын анхаарлын төвд байгаа тус тэмцээнд манай улсын “The MongolZ” болон “The Huns Esports” багууд урилгаар оролцож байгаа бөгөөд тэдний эхний өрсөлдөгчид болон тоглолтын тов тодорхой боллоо.
Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг уригдан ирсэн бөгөөд эхний шатанд тойргийн журмаар өрсөлдөж, шилдэг найман баг нь хасагдах шат буюу “Playoffs”-т шалгарах юм. Манай багуудын эхний тоглолтуудын хуваарь:
- “The MongolZ” vs “magic” (ОХУ) – Тавдугаар сарын 9-ний 16:00 цагт (Bo3 формат)
- “The Huns Esports” vs “Team Spirit” (ОХУ) – Тавдугаар сарын 9-ний 19:00 цагт
Тэмцээний журмын дагуу багууд хэсэгтээ гурван удаа хожил авч чадвал дараагийн шатанд шалгарах эрхээ авна. Шагналын сангийн хуваарилалтын тухайд түрүүлсэн баг 512 мянган ам.долларын эзэн болох бол дэд байрт шалгарсан баг 240 мянган ам.долларын шагнал хүртэх өндөр бооцоотой тэмцээн юм.
Өнгөрсөн жилийн тэмцээнд “The MongolZ” баг гайхалтай тоглолт үзүүлж, шилдэг найман багийн нэгээр шалгарч байсан туршлагатай. Харин “The Huns Esports” багийн хувьд энэхүү нэр хүндтэй тэмцээнд анх удаа хүч үзэж байгаа нь Монголын CS2-ын ертөнцөд шинэ өрсөлдөгч гарч ирснийг баталж байна. Хоёр багтаа амжилт хүсэж, Астанагийн тавцанд Монгол нэрийг өндөрт өргөхийг хүлээх л үлдлээ. Монголын “The MongolZ” баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор байна.
