HomeУлс төрНИТХ-ын шинэ удирдлага тодорлоо: А.Баяр тамгаа албан ёсоор шилжүүлэв

НИТХ-ын шинэ удирдлага тодорлоо: А.Баяр тамгаа албан ёсоор шилжүүлэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит бус хуралдаанаар Д.Ихбаяр төлөөлөгчдийн олонхын дэмжлэгийг авч, хотын парламентыг тэргүүлэхээр боллоо. МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн түүнийг батламжлах асуудал ийнхүү шийдэгдэж, бүрэн эрх нь эхэлж байна.

Өмнөх дарга А.Баяр халаагаа өгөх үү, үгүй юу гэх асуулт олны дунд хүлээлт үүсгээд байсан юм. Учир нь шинэ дарга сонгогдох үед тамга шилжүүлэх үйл явц албан ёсоор хийгдээгүй байсан нь эргэлзээ төрүүлж байв. Тэгвэл А.Баяр өөрийн хүсэлтээр болон намын шийдвэрээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа олон нийтэд зарлалаа.

Тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ: “Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч нар гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана. Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно” хэмээсэн юм.

Ийнхүү НИТХ-ын тамга эзэндээ очиж, Д.Ихбаяр ажлаа албан ёсоор хүлээн авлаа. А.Баярын хувьд цаашид төлөөлөгчийн хувиар нийслэл хотын тулгамдсан асуудлуудад хяналт тавьж, иргэдийн дуу хоолой болон ажиллахаа баталгаажууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд