Тажикстаны Душанбе хотод жүдо бөхийн “Их дуулга” ангиллын ээлжит тэмцээн болж, Монголын шигшээ баг амжилттай оролцлоо. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан Душанбегийн “Их дуулга”-д 34 орны 240 жүдоч хүч сорьсон байна.
Монгол Улсаас тус тэмцээнд 17 тамирчин зодоглож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Мөн гурван жүдоч шагналт байрт шалгарснаар багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч нар финалд үлдсэн нь онцлох үйл явдал болов. Ингэснээр 2022 оноос хойш дөрвөн жилийн дараа Монголын хоёр тамирчин нэг жинд алтан медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол дахин бүртгэгдлээ.
Монголын багийн медальтнууд:
- Б.Ганхайч — 63 кг, алт
- Ж.Анударь — 48 кг, алт
- Л.Энхрийлэн — 63 кг, мөнгө
- Т.Ариунзаяа — мөнгө
- М.Нандин-Эрдэнэ — хүрэл
63 кг-д Б.Ганхайч, 48 кг-д Ж.Анударь нар Душанбегийн “Их дуулга”-ын хошой аварга болсон байна. Харин багийн дүнгээр ОХУ тэргүүлж, Тажикстан хоёрдугаар байрт орсон бол Монголын шигшээ гуравдугаарт шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд оролцсон 34 орноос 18 нь медаль хүртэж, долоон улс алтан медальтай буцжээ. Монголын жүдочдын дараагийн сорил Казахстаны Астана хотод болох “Бариси Их дуулга” байх юм.
