HomeОлон улсын мэдээДэлхийн хамгийн романтик 10 хот тодорлоо

Дэлхийн хамгийн романтик 10 хот тодорлоо

“Mozio” аялал жуулчлалын платформоос явуулсан судалгаагаар Италийн Венеци хот дэлхийн хамгийн романтик хотоор шалгарчээ.

Шинжээчид хотуудыг романтик аялалтай холбоотой хэд хэдэн шалгуураар дүгнэсэн байна. Үүнд “Tripadvisor” платформ дээрх хосуудад зориулсан зочид буудал, зоогийн газрын тоо, дурсгалт газруудын олдоц, мөн “Google” хайлтын систем дэх хуримтай холбоотой хайлтын үзүүлэлтүүдийг голчлон авч үзжээ. Эдгээр өгөгдөлд үндэслэн дэлхийн хамгийн романтик 10 хотын чансааг гаргасан байна.

Алдартай сувагт хот Венеци 10-аас 9.65 оноо авч, Парис, Ром зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг ардаа орхилоо. Тус хотод 100,000 оршин суугч тутамд 148.8 зоогийн газар, 152.7 зочид буудал хосуудад зориулсан үйлчилгээ үзүүлдэг нь жагсаалтад багтсан бусад хотуудаас хамаагүй өндөр үзүүлэлт юм.

Түүнчлэн жил бүр Венеци хоттой холбоотой хуримын хайлт “Google” дээр 63,000 гаруй удаа хийгддэг нь дундаж түвшнээс хоёр дахин их байна. Энэ нь сүүлийн жилүүдэд болсон Жорж Клуни, Амаль Клуни нарын нүсэр хуримаас гадна тус хотын “хуримын төгс газар” гэх имижтэй салшгүй холбоотой. Хосуудын хамгийн дуртай аяллын нэг бол гондол завиар зугаалах юм.

Венецийн төв хэсэгт автомашингүй тул явган алхаж, нарийн гудамж, гүүрнүүдээр зугаалах таатай нөхцөл бүрддэг. Амьдралын намуун хэмнэл, анир чимээгүй байдал нь романтик уур амьсгалыг улам тодотгодог байна. Гэвч аялагчдын хэт төвлөрөл асуудал болж байгаа тул хотын захиргаанаас жуулчдаас нэвтрэх хураамж авч эхэлсэн билээ.

Жагсаалтын хоёрдугаар байрт Италийн өөр нэгэн хот болох Флоренци оржээ. Түүхэн уран барилга, тансаг хоолны соёл нь тус хотыг ийнхүү дээгүүр жагсахад нөлөөлсөн байна.

Гуравдугаар байрт Марокко шалгарч, Италиас гадуурх жагсаалтад орсон анхны газар боллоо. Тэрээр өөрийн өвөрмөц соёл, дорнын зах зээлийн уур амьсгалаараа жуулчдыг татдаг.

Чансааны дөрөвдүгээр байрт Ром, тавдугаарт Энэтхэгийн Удайпур хот оржээ. Удайпур хот хуримын хайлт их байгаа тул ийнхүү дээгүүр жагссан байна. Зургаадугаар байрт Шотландын Эдинбург шалгарсан бол түүний дараа Лондон болон Сан-Франциско хотууд жагсжээ.

Хайр дурлалын хот гэгддэг Парис энэ удаагийн жагсаалтын ердөө есдүгээрт бичигдсэн байна. Харин эхний аравт Вена болон Барселона хотууд багтаж, жагсаалтыг өндөрлүүллээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд