HomeОлон улсын мэдээВашингтонд халдлага үйлдсэн этгээдийн "тунхаг бичиг" ил болов: Тэр хэнийг онилсон бэ?

Вашингтонд халдлага үйлдсэн этгээдийн “тунхаг бичиг” ил болов: Тэр хэнийг онилсон бэ?

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Вашингтон хотноо зэвсэгт халдлага үйлдсэн этгээд хэргийн өмнө “тунхаг бичиг” үйлдэж, түүндээ АНУ-ын засаг захиргааны ажилтнуудыг гол бай болгохоо тэмдэглэсэн байжээ. Мөн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эрс эсэргүүцэгч байсан нь тогтоогдоод байна.

Энэ талаар Fox News сувгийн сэтгүүлч Жеки Хайнрик мэдээллээ. “Сэжигтний бичсэн тунхаг бичигт тэрээр засаг захиргааны албан тушаалтнуудыг онилсон болохоо тодорхой дурдсан байна. Түүний олон нийтийн сүлжээний хуудсуудад Дональд Трамп болон Христэд итгэгчдийн эсрэг чиглэсэн агуулга бүхий мэдээллүүд олноор байжээ” хэмээн сэтгүүлч X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.

Сэжигтэн уг бичвэрээ гэр бүлийнхэн рүүгээ илгээсэн бөгөөд ах нь халдлага гарахаас өмнө цагдаагийнханд уг тэмдэглэлийг үзүүлж амжсан байна. Үүнээс гадна халдлага үйлдэгч этгээд өмнө нь Дональд Трампын бодлогыг эсэргүүцсэн “No Kings” (“Хаад үгүй”) уриатай жагсаалд оролцож байсныг Хайнрик онцолжээ.

Дөрөвдүгээр сарын 25-ны орой Вашингтон дахь “Washington Hilton” зочид буудалд Цагаан ордны сурвалжлагчдын холбооны хүлээн авалтын үеэр буун дуу гарсан юм. Тухайн үед Ерөнхийлөгч Дональд Трамп арга хэмжээнд байлцаж байсан бөгөөд Коул Томас Аллен гэх сэжигтнийг хэргийн газар дээр нь баривчилжээ. Ерөнхийлөгч халдлагын үеэр гэмтэж бэртээгүй байна. Хэрэг гарснаас цаг орчмын дараа Дональд Трамп хэвлэлийн бага хурал хийж, болсон явдлын талаар ярихдаа буун дууг “тавиур унахтай адил” сонсогдсон хэмээн зүйрлэсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд