Өнөөдрийн байдлаар буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн махны гол нийлүүлэлтийн төв болох “Хүчит шонхор” захад махны үнэ ханш ямар байгааг тоймлон хүргэж байна. Зах зээл дээрх үнэ төрөл болон бөөний, жижиглэнгийн гэдгээсээ хамааран харилцан адилгүй тогтжээ.
Бөөний худалдааны үнэ ханш
Тус захад махыг бөөнөөр нь нийлүүлэх үнэ доорх хэмжээнд байна:
- Үхрийн мах: 18,000–21,500 төгрөг
- Хонины мах: 15,000–18,000 төгрөг
- Ямааны мах: 14,000 төгрөг
- Адууны мах: 11,000 төгрөг
- Тэмээний мах: 8,500–9,000 төгрөг
Жижиглэнгийн худалдааны үнэ ханш
Иргэд болон хэрэглэгчдийн гар дээр очиж буй жижиглэнгийн үнэ бөөний үнээс тодорхой хэмжээгээр өндөр байгаа бөгөөд үхрийн махны ханш хамгийн их өсөлттэй байна.
- Үхрийн мах: Ясгүй нь 29,000–30,000 төгрөг бол цул мах нь 31,000–32,000 төгрөгийн хооронд байна.
- Хонины мах: 20,000–21,000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна.
- Ямааны мах: Ясгүй мах 16,500 төгрөг, харин цул нь 18,000 төгрөгт хүрчээ.
- Адууны мах: 14,000–18,500 төгрөгийн үнэтэй байна.
- Тэмээний мах: 17,000 төгрөгөөр борлуулагдаж байна.
Махны нийлүүлэлт болон эрэлтээс шалтгаалан ханш өдөр бүр хэлбэлзэж байгааг худалдаа эрхлэгчид онцолж байгаа юм.

