HomeСпортThe MongolZ баг BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд Team Liquid-ийг буулган авлаа

The MongolZ баг BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд Team Liquid-ийг буулган авлаа

BLAST Open 2026 Season 1 тэмцээний хэсгийн шатанд Team Liquid болон The MongolZ багууд учраа тааран тоглож, манай залуус ялалт байгууллаа. Эхний Ancient газрын зураг дээр Team Liquid ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч Монголын баг 16:14-ийн харьцаатайгаар дуусгаж чадсан юм. Удаах Mirage газрын зурагт манайхан илүүрхэж, 13:10-аар тоглолтыг өөрсдийн талд эргүүлсэн байна.

Ийнхүү The MongolZ баг В хэсгийн “доод хүснэгтийн” (lower bracket) финалд шалгарлаа. Харин Team Liquid тэмцээнээ өндөрлүүлж, 9-12 дугаар байрт жагсан 32,500 ам.долларын шагнал хүртэв.

The MongolZ баг BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд Team Liquid-ийг буулган авлаа

Манай багийн дараагийн учраа бол Team Spirit юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр баг нийт дөрвөн удаа таарахад монгол залуус ердөө ганцхан удаа ялж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч энэ удаад тэднийг ялалт байгуулж, шат ахина гэдэгт итгэлтэй байна. Манай баг уламжлал ёсоор 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тоглож байгаа билээ.

BLAST Open Rotterdam 2026 тэмцээн 3 дугаар сарын 18-наас 29-ний хооронд үргэлжлэх бөгөөд нийт 16 баг 1,100,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд