Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болжээ. Тэрбээр энэ талаар албан ёсны хүсэлтээ өнөөдөр 11:30 цагт хүргүүлэхээр мэдэгдсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ нь гуравдугаар сарын 11-ний өдөр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо “Б.Энхбаяр нь Бодь группийн асуудлаар дуугараагүй шалтгаан нь сонсголын өмнө болон дараа тус компаниас 500 мянган ам.долларын хандив авсантай холбоотой байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр уг асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Харин уг мэдээлэлд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр няцаалт өгч, дээрх мэдэгдлийг “боломжгүй зүйл, гүтгэлэг” хэмээн тайлбарласаар байна.
