НҮБ-аас жил бүр танилцуулдаг Дэлхийн аз жаргалын индексийн 2025 оны тайланд Монгол Улс 5.9 оноо авч, дэлхийн хэмжээнд 75 дугаар байрт жагссан байна. Аз жаргалын индексийг иргэдийн амьдралдаа өгсөн үнэлгээнд тулгуурлан тодорхойлдог бөгөөд эдийн засаг, нийгмийн олон хүчин зүйлсийг хамруулдаг.
Тухайлбал, үнэлгээнд нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, эрүүл наслалт, сонголт хийх эрх чөлөө, тэгш бус байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан тооцдог. Монгол Улс Зүүн Ази, Номхон далайн бүсэд 12 дугаарт бичигдэж, 2012 оноос хойш аз жаргалын индекс 1.1 оноогоор өссөн үзүүлэлттэй гарчээ.
Үзүүлэлтийн өөрчлөлт:
- Нийгмийн дэмжлэг – дэлхийд 5-д эрэмбэлэгдсэн
- Сайн дурын оролцоо – эхний 10-т багтсан
- Эрүүл наслалт, ДНБ – ахицтай
- Тэгш бус байдал – 42 байр ухарсан
- Сонголт хийх эрх чөлөө – 116-р байр
- Танихгүй хүнд туслах хандлага – 119-р байр
Эдгээрээс харахад нийгмийн дэмжлэг сайжирсан ч итгэлцэл, харилцан туслалцах хандлага буурч байгаа нь анхаарал татаж байна.
