HomeОлон улсын мэдээХилс хэргээр 19 жил шоронд хоригдсон эр суллагджээ

Хилс хэргээр 19 жил шоронд хоригдсон эр суллагджээ

АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугч Кеннет Уиндли үйлдээгүй хэргийнхээ төлөө 19 жилийн турш хилсээр ял эдэлсэн тухай New York Post сонин болон Mongolnews24.com дамжууллаа.

Хэрэг явдал 2005 онд эхэлсэн бөгөөд Кеннет Уиндли ээждээ гал тогооны зуух худалдаж авахдаа мөнгөн гуйвуулгын чекээр төлбөр хийсэн нь хулгайлагдсан эд зүйл болж таарчээ. Уг чекийг 70 настай Жеральд Росс гэх өндөр настныг дээрэмдэх үеэр алдсан байж. Гэмт этгээдүүд хөгшнийг боож унагаан, бэлэн мөнгө болон банкны дэвтэр, чекийг нь дээрэмдсэн байна.

Уиндли уг төлбөрийн баримтыг гудамжнаас хямдруулж авснаа хүлээн зөвшөөрсөн ч хулгайнх гэдгийг мэдээгүй гэж мэдүүлж байв. Гэвч хохирогч Жеральд Росс түүнийг дээрэмчдийн нэг мөн хэмээн андуурч таньснаар 2007 онд Кеннет Уиндли үйлдээгүй хэргийнхээ төлөө шоронд илгээгджээ.

Шударга ёс тогтоход Уиндлигийн найзын тус дэм их байв. Тэрээр хувийн мөрдөгч хөлсөлснөөр жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг олж чаджээ. Хэрэг үйлдсэн этгээдүүд Уиндлиг уг дээрэмд огт оролцоогүй болохг гэрчилж, мэдүүлэг өгсөн байна. Одоо жинхэнэ гэмт хэрэгтнүүд шоронд ялаа эдэлж байгаа бол Кеннет Уиндли эрх чөлөөтэй боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд