Мягмар, 3 сар 10, 2026
HomeОлон улсын мэдээШвед улс хувийн арал дээр нэг жил амьдрах эрх бэлэглэж байна: Тэрбумтнуудыг...

Швед улс хувийн арал дээр нэг жил амьдрах эрх бэлэглэж байна: Тэрбумтнуудыг уралдаанд оролцуулахгүй

Шведийн аялал жуулчлалын “Visit Sweden” байгууллагаас таван хувийн арлыг аялагчдад түр хугацаагаар ашиглуулах сонирхолтой аян зарлалаа.

Швед улс дэлхийн аль ч улсаас илүү олон аралтай. Бид хүмүүсийг өөрийн арал дээр байгалийн амар амгалан, нам гүм байдлыг мэдрэх тэрхүү жинхэнэ тансаг хэрэглээг амсаж үзээсэй гэж хүсэж байна” хэмээн тус байгууллагын ерөнхий захирал Сюзанна Андерссон мэдэгдэв.

Уг аян нь ялагчдад нэг жилийн хугацаанд тухайн арлын “албан ёсны харуулаар” ажиллах ба ашиглах эрхийг олгох юм. Гэхдээ арлын нэрийг өөрчлөх эсвэл бизнесийн зорилгоор ашиглахыг хориглоно.

  • Юу хийж болох вэ: Майхан барих, сэлэх, найзуудаа урих, байгалийн дунд цагийг өнгөрөөх боломжтой.
  • Анхаарах зүйл: Орон нутгийн ургамал, амьтны аймагт хохирол учруулахгүй байх ёстой. Мөн Шведэд байгальд чөлөөтэй нэвтрэх эрх үйлчилдэг тул бусад хүмүүс арлаар дайрч өнгөрөх эсвэл зочлох эрхтэй хэвээр үлдэнэ.
  • Арал дээр хүрэх: Зохион байгуулагчид Швед рүү ирэх хоёр хүний нислэгийн тийзийг даана. Харин эх газраас арал руу хүрэх тээврийг (завиар, каякаар г.м) ялагч өөрөө хариуцах аж.

Хэрхэн оролцох вэ?

Оролцохыг хүсэгчид яагаад заавал өөрийг нь сонгох ёстой тухай нэг минутын видео бичлэг илгээх шаардлагатай. Мөн олон нийтийн сүлжээнд #YourSwedishIsland гэсэн хаштагтайгаар бичлэгээ байршуулж болно.

  • Хугацаа: Өргөдлийг 2026 оны 4-р сарын 17 хүртэл хүлээн авна.
  • Шалгаруулалт: Шүүгчид хамгийн бүтээлч бичлэгүүдийг шалгаруулж, ялагчдыг 5-р сард зарлана.
  • Хэн оролцож болох вэ: 18-аас дээш насны бүх гадаадын аялагчид нээлттэй.

“Visit Sweden” байгууллага тэрбумтнуудыг энэ уралдаанд оролцуулахгүй гэдгээ онцлон мэдэгдсэн юм. Тэд үүнийг тайлбарлахдаа: “Бид тансаг байдлыг эд материалын илүүдэл бус, харин байгаль дахь энгийн байдал, амар амгалан, эрх чөлөө гэж дахин тодорхойлохыг хүссэн” гэжээ.

Эх сурвалж: Euronews

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд