HomeШинжлэх ухаан ба технологиЗасгийн газар “Ногоон дата төв” байгуулах төслийг танилцуулна

Засгийн газар “Ногоон дата төв” байгуулах төслийг танилцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-нд болж, дижитал хөгжил, эрчим хүч, дэд бүтэц, газар тариалангийн чиглэлээр хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийг олон улсын түвшинд танилцуулахаар болсон байна.

Тодруулбал, уг төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэжээ. Мөн өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгасан байна.

Төсөл хэрэгжсэнээр Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурласан хиймэл оюуны тооцоолуур бүхий дата төв байгуулагдаж, олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болох боломжтой гэж үзэж байна. Улмаар бүс нутгийн дата хаб болон хөгжүүлэх зорилготой аж.

Засгийн газрын хэлэлцсэн онцлох асуудлууд:

  1. “Ногоон дата төв” төслийг СОР17-д танилцуулахаар болов
  2. “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ
  3. ОХУ-тай байгуулсан агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрт өөрчлөлт оруулна
  4. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 02, 03 багцын ажлууд үргэлжилж байна
  5. Улсын хэмжээнд 44.6 мянган га талбайд хаврын тариалалт хийгээд байна

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд БНЭУ болон бусад улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд ирж, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа талаар мэдээлжээ. EPC 03 буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станцын ажлын гүйцэтгэл 44.4 хувьтай байгаа аж.

Хаврын тариалалтын тухайд энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо тариалсан байна. “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариаланчдад олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, нийт 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд