Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаажуулалтын мэдээллээ шалгуулахыг зөвлөж байна. Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй өвчин боловч вакцинд бүрэн хамрагдсанаар сэргийлэх боломжтой юм.
Иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд очиж, цахим бүртгэлийн системд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв вакциндаа хамрагдаагүй эсвэл товлосон хугацаанаас хоцорсон бол дархлаажуулалтад нөхөн хамрагдаж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг анхааруулж байна.
Иргэдэд өгөх зөвлөмж:
- Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэхээ шалгуулах;
- Өрх, сумын эрүүл мэндийн төвд мэдээллээ цахим бүртгэлд оруулах;
- Вакциндаа хамрагдаагүй, хоцорсон бол дархлаажуулалтад нөхөн хамрагдах;
- Халдварт өвчнөөс сэргийлэхэд хувийн хариуцлагатай хандах.
Эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо, хариуцлага чухал гэдгийг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Улаанбурханы талаар тодруулга, лавлагаа авах бол 7222-4444 (4), 119 дугаарын утсанд хандах боломжтой.

