“Рио Тинто Монгол” ХХК “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-гийн менежментийг хоёр жилийн турш хариуцсаны дараа 2026 оны аравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотын захиргаанд албан ёсоор хүлээлгэн өгөхөөр болжээ.
Менежмент шилжүүлэх үйл ажиллагаа өнөөдөр тус цэцэрлэгт хүрээлэнгийн амфитеатрт болох “Улаанбаатарын үдэш” урлагийн арга хэмжээний үеэр зохион байгуулагдах аж.
10.2 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ
“Рио Тинто Монгол” компани 2022 оноос “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун хэсгийн 10.2 га талбайд ногоон байгууламж бүхий шинэ парк байгуулсан байна.
Цэцэрлэгт хүрээлэнг 2024 оны зун олон нийтэд нээсэн бөгөөд төслийн хүрээнд 40 мянга гаруй мод, бут тарьж, нийт талбайн 80 орчим хувийг зүлэгжүүлсэн гэж мэдээлжээ.
“Green Flag Award” хүртэж байжээ
Эх сурвалжид дурдсанаар тус цэцэрлэгт хүрээлэн 2024 онд олон улсын ногоон паркийн стандартын шаардлагыг хангаж, “Green Flag Award” шагнал хүртсэн байна.
Ийнхүү бүтээн байгуулалт, эхний хоёр жилийн менежментийг хувийн хэвшил хариуцсаны дараа паркийн цаашдын ашиглалт, арчилгаа, үйл ажиллагааны удирдлагыг нийслэлийн захиргаанд шилжүүлэхээр болжээ.
