The MongolZ баг IEM Chengdu 2025 тэмцээний нээлтийн тоглолтод HEROIC багийг 2:1-ийн харьцаагаар буулган авлаа. Тоглолт ширүүхэн өрнөж, эхний мап Overpass дээр HEROIC 13:10 харьцаагаар ялсан бол дараагийн хоёр мап Inferno (13:11) болон Ancient (13:5) дээр монгол баг илт давамгайлсан тоглолтыг үзүүллээ.
The MongolZ-ийн бүрэлдэхүүн:
- 🇲🇳 Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн
- 🇲🇳 Содбаяр “Techno” Мөнхболд
- 🇲🇳 Өсөхбаяр “910” Банзрагч
- 🇲🇳 Аюуш “mzinho” Батболд
- 🇲🇳 Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал
- 🇲🇳 Эрдэнэдалай “maaRaa” Баянбат (дасгалжуулагч)
HEROIC-ийн бүрэлдэхүүн:
- 🇸🇪 Линус “LNZ” Хольтенг
- 🇹🇷 Ясин “xfl0ud” Коч
- 🇸🇪 Саймон “yxngstxr” Бойе
- 🇰🇿 Алимжан “Alkaren” Битимбай
- 🇸🇪 Линус “nilo” Бергман
- 🇩🇰 Тобиас “TOBIZ” Тео (дасгалжуулагч)
Хувийн статистикаар 910 54 kill, 31 death-тайгаар хамгийн өндөр амжилттай тоглож, 1.35 рейтингтэй тоглолтоо өндөрлүүлсэн байна. Монголын багийн тоглолт цахим спортын сонирхогчдын дунд өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд 1xBet тоглоом платформ дээр олон хэрэглэгч уг тоглолтыг сонирхон үзсэн байна.
The MongolZ багийн дараагийн өрсөлдөгч нь Astralis — NAVI тоглолтын ялагч байх бол HEROIC доод шатанд тоглоно.
IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын 3–9 хооронд БНХАУ-ын Ченду хотод болж байгаа бөгөөд нийт 1 сая ам.долларын шагналын сантай билээ.
