НүүрСоёл УрлагСүхбаатар аймгийн зургаан суманд 60 сая төгрөгийн үндэсний хөгжмийн зэмсэг хүлээлгэн өглөө

Сүхбаатар аймгийн зургаан суманд 60 сая төгрөгийн үндэсний хөгжмийн зэмсэг хүлээлгэн өглөө

Сүхбаатар аймгийн хүүхэд, залууст урлагийн боловсрол олгох, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн зургаан сумын Соёлын төвд нийт 54 ширхэг хөгжмийн зэмсгийг олгож эхэллээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 60 сая төгрөгийн санхүүжилтээр шийдвэрлэсэн уг хөрөнгө оруулалтад морин хуур, ятга, ёочин, хуучир, шанз болон лимбэ гэсэн үндэсний 6 төрлийн зэмсэг багтсан бөгөөд сургалт болон тайзны тоглолтод шууд ашиглах боломжтой юм.

Соёлын төвүүдийн хөгжмийн хангамж муу, ашиглагдаж байсан зэмсгүүдийн хугацаа дууссанаас үүдэн дугуйлангуудын үйл ажиллагаа тогтмол хичээллэхэд хүндрэл гараад байсныг Түмэнцогт сумын Соёлын төвийн эрхлэгч Г.Анхзул онцоллоо. Тэрээр шинэ хөгжмийн зэмсгүүд ирснээр соёлын ажилтнууд болон хүүхэд багачуудын авьяас чадварыг тордож, дугуйлангийн чанарыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж байгааг тэмдэглэсэн юм.

Тухайлбал, Эрдэнэцагаан сумын Соёлын төвийн хувьд одоогоор үндэсний хөгжмийн дугуйландаа 20 гаруй хүүхэд хамруулж, албан хаагчдынхаа дунд цөөхүүл хөгжмийн хамтлаг хичээллүүлж байна. Шинэ зэмсгээр хангагдсанаар суралцагчдын тоог нэмэгдүүлж, хамтлагийн бүрэлдэхүүнээ өргөжүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна тус суманд циркийн дугуйланд 10 гаруй сурагч идэвхтэй хичээллэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд