Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сингапурын шигшээ багтай олон улсын нөхөрсөг тоглолт хийхээр товлолоо. Тус тоглолт нь Сингапурын алдарт “Jalan Besar” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд уг талбай нь хиймэл зүлэгтэй гэдгээрээ онцлогтой. Энэ нь манай тамирчдын хувьд давуу тал болж, ур чадвараа бүрэн дайчлан тоглох боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сингапурын Хөлбөмбөгийн холбооноос мэдээлснээр, тэд удахгүй болох “ASEAN Championship” тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд хоёр томоохон нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь ийнхүү Монголын баг болжээ.
Тоглолтын хуваарь:
- 2026.05.31: Сингапур vs Монгол
- 2026.06.05: Сингапур vs БНХАУ
Энэхүү тоглолт нь манай үндэсний шигшээ багийн хувьд чансаагаа ахиулах, тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг олон улсын түвшинд сорих чухал ач холбогдолтой юм.
