НүүрОлон улсын мэдээМакрон Францад эвтаназийг хуульчлах тухай хуульд гарын үсэг зурлаа

Макрон Францад эвтаназийг хуульчлах тухай хуульд гарын үсэг зурлаа

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад эвтаназийг хуульчлах тухай хуульд гарын үсэг зурлаа. Энэ тухай албан ёсны “Journal Officiel” сэтгүүлд хэвлэгдсэн баримт бичгийн эх бичвэрт дурджээ. Уг санаачилгыг 7 дугаар сарын дундуур парламент баталсан бөгөөд 8 дугаар сарын 14-нд Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн байна. Баримт бичигт “Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч уг хуулийг баталлаа” гэж тэмдэглэжээ.

Амь насанд нь аюул заналхийлсэн, эдгэршгүй хүнд өвчний сүүлчийн шатанд орсон насанд хүрсэн өвчтөнүүд эвтанази хийлгэх боломжтой юм. Эмчилгээ хийсэн ч өвдөлт болон шаналлыг нь намдаах боломжгүй, эсвэл эмчилгээг зогсоовол тэсвэрлэхийн аргагүй болох нөхцөлд уг ажилбарыг хийлгэх эрхийг олгоно. Энэхүү эрхийг Францын иргэдээс гадна тус улсад хууль ёсоор байнга оршин суудаг насанд хүрсэн гадаадын иргэд эдлэх боломжтой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд